Хөнгөн атлетикийн 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Катар улсын нийслэл Доха хотод болж байна.
Токио 2020 оны олимпын өмнөх дэлхийн аварга шалгаруулах тэмцээн учир дэлхийн бүх шилдэгүүд, олимп дэлхийн аваргууд Доха-д чуулж байна.
Хэдхэн хоногийн өмнө 100 метрийн дэлхийн аваргаар Америкийн нэгдсэн улсын залуу од Колемэн 9.76 секунд 100метрийн зайнд зарцуулж дэлхийн хамгийн хурдан хүнээр тодроод байсан бол, өнөөдөр Америкийн нэгдсэн улсын шигшээ баг 4х400 метрийн буухиа гүйлтэнд аваргаар тодорлоо.
Америкийн шигшээ багийн бүрэлдэхүүнд Олимп Дэлхийн аварга алдарт Аллисон Феликс, уралдаж түрүүлсэн бөгөөд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 13 алтан медаль авсанаараа Усэйн Болтоор 2-оор илүү болж байгаа юм.
2019 Доха дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг багийн дүнгээр Америкийн нэгдсэн улс 14 алт нийт 29 медальтай тасархай тэргүүлсэн бол Кени, Ямайкийн багууд удаалжээ.
Эх сурвалж : CNN news