Аялал жуулчлалын төв Венец хотын суваг дэлхийд алдартай жил бүр сая сая жуулчид ирж байгалийн гайхалтай тогтоцтой хосолсон Венец хотыг сонирхдог.
2020 он гарсаар Итали улсын аялал жуулчлалд маш хүндээр тусч байгаа бөгөөд аялал жуулчлалын салбар зогсонги байдалд ороод байна.
Коронавирусын хор нөлөө маш олон Итали иргэнийг дайрч олон мянган хүн нас барж, маш олон хүн халдвар аваад байна.
Мөн коронавирусын улмаас эдийн засаг маш хүнд байдалд ороод байгааг Итали улсын засгийн газар мэдээлж байна.
Маш олон хэцүү хүнд үеийг даван туулж байгаа энэ цаг үед Итали улсад болж байгаа цор ганц сайхан зүйл нь Венец хотын суваг гайхалтай цэвэр цэнгэг болж байгаа юм.
Урт хугацаанд харагдаагүй загас болон далайн амьтад хөл хорионы үед өөрсдийн унаган гэртээ ирж буй мэт сувгаар аялаж суваг байгалийн төрхөө гайхалтай хурдан олж байна. Суваг сэргэх болсон хамгийн том шалтгаан нь жуулчид ирэхгүй Итали улсын иргэд гэртээ гэрийн хорионд орсонтой холбоотой юм.
Зөвхөн Итали төдийгүй дэлхий даяар хэрэгжүүлж буй хөл хорионы дэглэм нь хүрээлэн буй орчин байгаль дэлхийд сэргэлт болж байна.
Хамгийн том жишээ нь хүмүүс гэртээ суух болсноор Энэтхэгээс хэдэн мянган миллийн зайд орших Гималайн нурууг оршин суугчид сүүлийн хагас зуун жил тольдож чаддаггүй байсан бол энэхүү хөл хорионы үеэр агаарын бохирдол буурсан учраас тольдох боломжтой болсон байна.
Итали улсад одоогоор 165000 гаруй хүн халдвар авч 21000 гаруй хүн нас бараад байна .