УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ардчилсан Намд элсэж буй талаар өнөөдөр мэдэгдсэн. Тэрбээр намын гишүүнчлэлийн үнэмлэхээ 12 цагт Ардчилсан Намын төв байрнаас очиж авлаа.
Ардчилсан Намын дарга С.Эрдэнэ түүнд үнэмлэх гардуулан өгөх үеэрээ “Бид улс төрийн нөхцөл байдал ээдрээтэй хэцүү цаг үетэй нүүр тулж байна. Хэт олонхийг бүрдүүлж буй МАН 2016 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө биелүүлж чадаагүй. Мөн цар тахлын үед эдийн засгийг эрчимжүүлэхээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь үр нөлөөгөө өгөхгүй байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү хүчтэй сөрөг хүчнийг бий болгох зорилгоор Ардчилсан Намд элсэж байна. О.Баасанхүү 1994 онд анх Ардчилсан Намын гишүүнээр элсэж байсан. Тэгвэл өнөөдөр намын гишүүнчлэлээ сэргээж байгаад талархалтай байна. Ардчилсан Намын гишүүний батлахыг гардуулья” гэлээ.
Сануулахад УИХ-ын гишүүн О.Баасанхүү 1994 оны гуравдугаар сарын 7-нд Ардчилсан Намд элсэж 2011 оны арваннэгдүгээр сард тус намын гишүүнчлэлээсээ татгалзаж байжээ.
Өнөөдөр түүнд 1994 оны гуравдугаар сарын 7-ны огноотой үнэмлэхийг гардуулан өглөө.