Улсын онцгой комисс хуралдлаа. Хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийлээ.
-УОК-оос сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хугацааг есдүгээр сарын 1-н хүртэл сунгах шийдвэр гаргалаа. Теле хичээлийг зургаадугаар сарын 1-н хүртэл үргэлжлүүлнэ.
Хоёрдугаар улирлын дүнгээр жилийн эцсийн дүнг тооцож анги дэвшүүлнэ. Энэ жил 9 дүгээр анги төгсөж буй хүүхдүүд улаан шугамын жагсаалтад орохгүй.
ЭЕШ-ыг долдугаар сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулаад долдугаар сарын 8-9-ны өдрүүдэд их дээд сургууль элсэлтээ авна.
Энэ жил их дээд сургуульд элсэгчид Монгол хэл бичгийн шалгалт өгөхгүй, бүх хүүхэд ЭЕШ-д хамрагдана.
Эх сурвалж: Засгийн газар