ЛАТИН АМЕРИК МАЯГИЙН УЛС ТӨР БРАЗИЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ КОРОНАВИРУСЫГ ХӨНГӨН ХАНИАД ГЭЖ ҮЗЭЖ БАЙГАА ТУЛ ХӨЛ ХОРИО ТОГТООХЫГ ЗӨВЛӨСӨН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДАА АЖЛААС НЬ ХАЛЛАА.

Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару коронавирусний цар тахал дэгдсэн энэ үед Эрүүл мэндийн сайд Луис Энрике Мандеттаг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Ерөнхийлөгч өөрийг нь чөлөөлсөн талаар Л.Мандетта Twitter хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Эмч мэргэжилтэй Л.Мандетта коронавирусний халдварын тархалтыг сааруулахын тулд хязгаарлалтын арга хэмжээнүүдийг чангатгахыг уриалж байжээ.

Харин Ж.Болсонару коронавирусийг хөнгөн ханиад хэмээн үзэж байгаа бөгөөд гэртээ байх дүрмүүд эдийн засагт сөргөөр нөлөөлж буйд санаа зовниж байгаа ажээ. Мөн тэрбээр хязгаарлалтуудыг ирэх долоо хоногийн эхээр сулруулахыг эрмэлзэж буйгаа илэрхийлсэн байна.

Бразилд халдварын тохиолдлын тоо хурдацтай нэмэгдэж байгаа бөгөөд пүрэв гаргийн байдлаар халдвар авсан хүний тоо 30 мянгад хүрч, 2000 орчим хүн нас баржээ.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн