Коронавирусний цар тахал дэгдээд буй энэ үед Фэйсбүүк компани сэтгэл санааг тайвшруулж, санаа тавьж буйг илэрхийлсэн шинэ эможинууд гаргаж, ирэх долоо хоногоос хэрэглэгчдийн хүртээл болгоход бэлэн болжээ.
Ийм байдлаар коронавирусээс үүдэлтэй хямралын үед хүмүүс сэтгэл санаагаараа хамт гэдгээ бие биедээ илэрхийлнэ бид найдаж байна хэмээн Фэйсбүүк компанийн төлөөлөгч мэдэгджээ.
Компани 2015 онд хайрлаж, гуниглаж, инээж, гайхаж буйг илэрхийлсэн янз бүрийн эможигоор Messenger-г баяжуулснаас хойш анх удаа эможинуудынхаа төрлийг нэмэгдүүлж байгаа нь энэ аж.