Изиум хотын ойгоос олдсон олон булш нь “Дайны гэмт хэрэг” хэмээн Украины тал мэдэгджээ

Өнгөрсөн долоо хоногт Оросын армиас эргүүлэн авсан Укарины Изиум хотын нарсан ойгоос олон тооны булш олдсон тул энэ нь дайны гэмт хэрэг байж магадгүй хэмээн шалгаж эхэлжээ. Учир нь, өнгөрөгч дөрөвдүгээр сараас эхлэн Украины Изиум хотыг Оросууд цэргийн хүчээ хангах гол зангилаа болгон ашиглаж байсан юм.

Харин Изиум хотын ойгоос олдсон олон тооны булшны талаар Харьков мужийн прокурор А.Ильенков хэлэхдээ, “Энд дайны гэмт хэрэг үйлдэгдсэн гэдэгт эргэлзэхгүй байна. Учир нь эхний булшинд хүзүүндээ олс зүүсэн энгийн иргэн байсан. Тиймээс бид үүнийг эрүү шүүлтийн ул мөр гэж харж байна” гэжээ. 

Мөн тэрээр, “Энд байгаа бараг бүх хүн Орос цэргүүдээс болж амиа алдсан. Тэдний зарим нь эрүүдэн шүүгдэж, зарим нь Оросын агаарын болон их бууны цохилтоос болж амь үрэгдсэн” гэжээ.

Эх сурвалж: BBC

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн