Харьковоос 500 гаруй энгийн иргэний цогцос олдов

Оросын цэргүүдээс эргүүлэн аваад удаагүй байгаа Харьковын нутаг дэвсгэрээс 500 гаруй энгийн иргэний цогцос олдсон гэж Украины цагдаа нар мэдэгдлээ. Зүүн хойд зүгт илүү олон газар нутгийг чөлөөлөхийн хэрээр оршуулгын газрууд шинээр олдож байна.

“Бид зөвхөн Харьков мужаас 534 энгийн иргэний цогцсыг олсон” гэж бүс нутгийн цагдаагийн газрын мөрдөн байцаах албаны дарга Серхий Болнивов мэдэгдэв. Цогцосуудын дунд 226 эмэгтэй, 19 хүүхэд байжээ. Мөн дийлэнх нь буюу 447 нь есдүгээр сарын эхээр Украины цэргүүд Оросын эзлэн түрэмгийлэгчдээс чөлөөлсөн Изиум хотын оршуулгын газраас олдсон байна.

Болвинов мөн хорь гаруй сэжигтэй эрүүдэн шүүх танхим олсон гэж мэдэгджээ. Оросын цэргийн ангиуд байрладаг бараг бүх томоохон хот, суурин газруудад энгийн иргэд, дайнд олзлогдогсдыг хорьж, тамлан зовоож байсан гэв. Хамгийн түгээмэл эрүүдэн шүүх арга нь цахилгаанд цохиулах, мод болон бусад зүйлээр хүчтэй цохих байжээ. Мөн хийн маск хэрэглэж амьсгалыг нь хязгаарласан тохиолдол ч гарсан.

Киевийн хойд хэсэгт Оросын цэргүүд хүний ​​эрхийг ноцтойгоор зөрчиж байсныг гуравдугаар сард илрүүлсэн. Цэргүүдээ дайны гэмт хэрэгт буруутай гэх мэдээллийг Москва байнга үгүйсгэсээр ирсэн.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн