А.Энхтуул шатарчдын чансаа ахиулах олон улсын тэмцээнийг тэргүүлжээ

Унгар улсын Будапешт хотод шатарчдын чансаа ахиулах олон улсын тэмцээн энэ сарын 13-21-нд болж өндөрлөв. Тэмцээнд манай улсаас их мастер А.Энхтуул есөн өрөг тоглож, 7 оноотойгоор тэргүүн байр эзэлжээ.

Түүнийг ОХУ-ын шатарчин, их мастер Игорь Глек Владимирович дасгалжуулсан байна.

Тэрбээр аравдугаар сарын 25-наас арваннэгдүгээр сарын 4-ний өдрүүдэд Энэтхэг улсын Дели хотод болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох ажээ.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн