LEBRON Raymone James Sr буюу ХААН ЖЭЙМСИЙН ТҮҮХ

1984 Оны 12 сарын 30-нд Охио мужийн Акронд бидний мэдэх Агуу хаан Жэймс мэндэлжээ. Леброн Жэймс маш хүнд хэцүү амьдралыг даван туулж ирсэн бөгөөд түүнд тогтвортой амьдрах гэр орон байхгүйн улмаас үргэлж нүүж явдаг байлаа, түүний ээж тогтвортой ажилгүй ч Леброныг тэжээхийн тулд бүхий л зүйлийг хийж байсан юм. Түүний бага нас маш их асуудал тулгарсан хүнд хэцүү бүхнийг даван туулсан он жилүүд байлаа. Гэсэн тэрээр бууж өгөлгүй ямар нэг буруу зүйл татагдалгүй амжилтанд хүрч чадсан юм. Тэрээр ахлах сургуульд ороод эхний улиралдаа 21 оноо дундачлаж байсан бол ахлах сургууль төгсөх жилээ 31,6 оноо дундачлаж Бүх америкийн 1-р багт 3 удаа нэрлэгдэж, Slam Magazine, Sports Illustrated сэтгүүлийн ковер дээр гарсан анхны ахлах сургуулийн тамирчин болж, америк даяар алдартай нэгэн болоод амжсан байлаа. 2003 оны NBA-ийн Драфтаар Клевелэнд Кавалиерс багт 1-ээр сонгогдож NBA-д хөл тавьсан билээ. Леброн аль хэдийн маш их хүлээлтэн дунд байсан учраас бусад тамирчдын адил Роокий улирал гэж түүнд байсангүй. NBA-д орж ирээд л багийн супер од болж тэр чинээгээрээ хариуцлага дарамт ирсэн ч Леброны Жэймсийн хувьд энэ дарамт ямар ч асуудал болсонгүй эхний тоглолтондоо л хүчирхэг бүрэлдэхүүнтэй Сакраменто Кингс-тэй таарсан ч Леброн Жэймс 25 оноо авч гайхалтай карээрээ гайхалтай эхлүүллээ, анхны тоглолтоосоо л хүлээлтэнд хүрнэ гэдгээ баталж чадсан нь энэ байлаа, гэхдээ түүний Агуу кареерийн дөнгөж эхлэл нь энэ байсан юм
2003 онд Шилдэг шинэ залуу тоглогч болоод 2004-2005 онд Бүх оддын тоглолтонд сонгогдов, мөн бүх NBA-ийн багт нэрлэгдсэн юм. 2006 онд Бүх оддын тоглолтын MVP болж багтайгаа Плэйофф-т шалгарсан ч бүсийн 2-р шатанд Дэтройтын залууст ялагдаж улирлаа дуусгасан юм. Дараа жил нь буюу 2006-2007 оны NBA-ийн улиралд багаа мөн плэйофф-т шалгаруулж өмнөх жилээ хожигдсон Дэтройттой бүсийн аваргын төлөө таарч 5-н тоглолтонд хожихдоо 5-дахь тоглолтонд 48 оноо авч байгийнхаа сүүлийн 30 онооны 29-ийг ганцаараа авч багаа Финалд шалгаруулсан юм. Гэхдээ Финалд гараад туршлага хамгаалалт голлосон Сан-антонио багт 4-0 оор ялагдал хүлээсэн билээ. 2007-2008 оны улиралд Леброн Жэймс Кавалиерстэй бүсийн 4-р байраар шалгарч Плэйофф-д Вашингтон Визардсийг хожсон ч дараагийн шатанд шинэхэн их гурвалыг бүрдүүлсэн Бостонд яах ч аргагүй дийлдсэн билээ, Леброн Бостоны эсрэг 7 дахь тоглолтонд 45 оноо аваад ч түүнд туслагчид энэ удаа байсангүй. 2008-2009 оны улиралд Анх удаагаа улирлын MVP шагнал хүртэв, энэ удаа Плэйофф-т Дэтройт, Атланта хоёрыг мулталсан ч, бүсийн аваргын төлөө Д.Ховардаар ахлуулсан Орландод 6 тоглолтонд 4-2 оор ялагдал хүлээж дахин нэг улирал аварга авах мөрөөдлөө 
хойшлуулах шаардлагтай болов. Гэвч энэ сүүлчийн ялагдал биш байлаа тэрээр дараа жил нь буюу 2009-2010 оны улиралд хоёр дахь удаагаа MVP авч, улиралд Кавалиерс баг лигийг тэргүүлсэн ч 2-р шатанд Бостонд дахиад л хожигдсон юм, энэ удаа Леброн цувралын 5 дахь тоглолтонд 20 хувьтай довтолж 15 оноо авч , 6 дахь тоглолтонд 27 оноо 19 самбар 10 дамжуулалт хийсэн ч хожигдол хүлээж Бостон Финалд шалгарсан билээ.
2010 оны зун Леброн Жэймс чөлөөт агент болов лигийн багууд бараг бүгд түүнийг багтаа элсүүлэхийг хүсч байсан ч тэрээр Клипперс, Миами, Никс, Нетс, Кавалиерс гэсэн багуудтай уулзаж Миами Хит багийг сонгосон бөгөөд гол шалтгаан нь 2003 оны Драфтын нэг ангийхан болох Бош, Вэйд нар тэнд байсан юм. Тэр үед Кавалиерсийн фэнүүд Леброны 23 дугаартай өмсгөлийг шатааж, төрөлх багаа орхиод явсан урвагч гэж ярьцгааж байсан ч Леброн өөрийнхөө шийдвэрийг нэгэнт гаргасан байсан билээ. Гэхдээ Миамид бүрдсэн их гурвалын нэгдэл эхний жилдээ NBA-ийн Финалд шалгарсан ч Даллас Маварикс-т 6 тоглолтонд хожигдож Леброны аварга авах мөрөөдөл дахин нэг жилээр дахиад л хойшлох хэрэгтэй болсон юм. 2011-2012 оны улиралд бүх зүйл гайхалтай болж өнгөрөв Леброн Жэймс насан туршдаа мөрөөдсөн аваргын цомоо өргөж улирлын болон финалын үнэ цэнэтэй тоглогч болж Миами Хит улиралд 27 дарааллан хожиж NBA-ийн түүхэнд 3-т орохоор амжилт үзүүлж Финалд Дурант, Вестброок нараар ахлуулсан Оклахома-г 4-1 ээр ялж төрөлх хотоо орхиж өмсгөлөө шатаалгаж хэвлэл мэдээллийхний дарамтыг мэдэрч байж ирсэн гол зорилгоо биелүүлсэн юм. 2012-2013 оны улиралд Миами 66-16 амжилтаар лигийг тэргүүлж Леброн ч 4 дэх удаагаа лигийн MVP, 2дахь удаагаа Финалын MVP хоёр дахь удаагаа аварга болов. 2013-2014 оны улиралд 61 оноо авч карээрийн дээд амжилтаа шинэчилж, дахин нэг удаа аваргын төлөө шалгарсан ч Сан антонио спүрс багийн залуу од Кавай болон спүрсийн багийн тоглолтын өмнө хүчин мөхөстөж 4-1 ээр ялагдал хүлээлээ, энэ ялагдал 2010 онд нэгдсэн их гурвалын сүүлчийн финал байсан билээ.
2014 онд чөлөөт агент болсон Хаан Жэймс биелүүлээгүй орхисон мөрөөдлөө биелүүлэхээр шийдсэн нь Кавалиерс-т эргэн ирэх шийдвэр гаргасан явдал байлаа, Клевелэнд хотод мэргэжлийн баг нь сүүлийн 52 жил ямар нэгэн цом өргөөгүй байсан бөгөөд Леброн Жэймс залуу од Кайри Ирвингтэй хамт энэхүү хар түүхийг өөрчилхөөр нэгдсэн юм. Эргэж ирсэн анхны жилдээ л Кавалиерсийг Финалд шалгаруулсан ч Кайри Кевин Лав хоёр бэртэл авч мөн Голдэн стэайт багийн гайхалтай системийн эсрэг хүчин мөхөстөж ялагдал хүлээсэн юм. 2015-2016 оны улиралд Кавс 57 хожиж бүсээ тэргүүлж мөн Аваргын төлөө шалгарав, энэ удаа Голдэн стэйт 73 хожиж лигийг тэргүүлсэн гайхалтай амжилтыг үзүүлээд байлаа, гэсэн ч Леброн болон Кавс 3-1 ээр хожигдож яваад эргэн ирэлт хийж шийдвэрлэх 7 дахь тоглолтонд Кайри Ирвинг Степийн духан дээрээс унагаж, Леброн Жэймс гайхалтай chase down хаалт хийснээр Клевелэнд хотын мөрөөдөл 52 жилийн дараа биелэж аваргын цомыг Леброн болон түүний нөхдийн ачаар хүртсэн юм. Мөн Финалын MVP Хаан Жэймс 3 дахь удаагаа хүртэв. 2016-2017 оны улиралд дахин Голдэн стэайт багтай ахин финалдсан ч Кевин дурантаар багаа зузаатгасан Алтан мужийн дайчид аварга болсон билээ. 2011 оноос хойш 7 жил дарааллан аваргын төлөө тоглож 3-н удаагийн аварга 3-н удаагийн финалын үнэ цэнэтэй тоглогч Леброн Жэймс одоо ч аваргын төлөө дайралтаа үргэлжлүүлсээр байгаа бөгөөд, 2017 онд мөн тэрээр 30000 оноо 8000 дамжуулалт 8000 самбар авсан түүхэн дэх ЦОР ГАНЦ НЭГЭН болсон билээ. Одоо тэр Одуудын нийслэл Лос анжелес хотод дараагийн түүхээ бичиж эхэлж байна…

#3 Удаагийн NBA Аварга
#3 Удаагийн Финал үнэ цэнэтэй тоглогч
#4 Удаагийн Лигийн үнэ цэнэтэй тоглогч
#14 Удаагийн Бүх одод
#3 Удаагийн Бүх оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогч
#11 Удаагийн Бүх НБЭ-ийн 1-р багт
#5 Удаа хамгаалалтын 1-р багт
# Шилдэг шинэ залуу тоглогч
#2008 оны онооны аварга
#2 Удаагийн Олимпийн аварга
#2012 оны Америкийн шилдэг тамирчин
……………………………………………………………
Түүнд маш бага боломж байсан ч тэр хэзээ ч бууж өгөөгүй төдийгүй өөрөө өөртөө боломж бий болгож өдий зэрэгт өөрийнхөө хүчээр хүрч , өдөр бүр зогсолтгүй хөдөлмөрлөж 15 жилийг NBA-д өнгөрүүлсэн байна. Тэр хэзээ ч мансууруулах бодис хэрэглэж, гадуур гарч шоудаж гэр бүлээс гадуур ямар нэгэн эмэгтэй хүнтэй нэр холбогдож байгаагүй, 10 жилийнхээ хайртай бүсгүйтэйгээ гэрлэж, гайхалтай сайн аав маш олон хүмүүсийн үлгэр жишээ болсон нэгэн билээ. Хаан Жэймс 16 жил өнгөрсөн ч яг л эхний өдөр юм шиг бэлтгэлээ хийсээр, хүсэж мөрөөдсөөр, оргил руу тэмүүлсээр байгаа, хаанаас эхэлж хаанаас ирсэн гэдгээ хэзээ ч мартаагүй өдөр бүр хөл нь чичирч гараа салганатал бэлтгэл сургуулилтаа хийдэг гайхалтай гайхамшигтай Агуу нэгэн юм.

#Hail_the_KING #Хааныг_алдаршуул

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн