Чөлөөт бөхийн ДАШТ: С.Батцэцэг хоёр яллаа

НЭМЭЛТ:

“Нур-Султан 2019” чөлөөт бөхийн ДАШТ-ий гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн 57, 65, эмэгтэйчүүдийн 62, 68 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болж байна. Манай улсаас хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Т.Тулга, Э.Гантуяа нар Казахстаны дэвжээнд өнөөдөр /2019.09.19/ гарлаа. Эмэгтэйчүүдийн 68 кг-д С.Батцэцэг эхний тойрогт Узбекистаны Нилуфар Гадаеватай таарч, 25 секундэд цэвэр ялсан.

Дараагийн тойрогт 2014 оны ДАШТ-ий хүрэл медальт, энэ жилийн Европын наадмын аварга Латвийн Анастасия Григорьеватай барилдлаа. Олон удаа барилдаж байсан хуучин танилууд. Анастасияг юу ч хийлгэсэнгүй, оноо авсаар 6-0 яллаа. Дараагийн тойрогт Швед, Францын бөхчүүдийн ялсантай барилдана.

Э.Бэхбаяр, хоёр ялж, Угуевтай барилдах боллоо

image

“Нур-Султан 2019” чөлөөт бөхийн ДАШТ-ий гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн 57, 65, эмэгтэйчүүдийн 62, 68 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болж байна. Манай улсаас хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Т.Тулга, Э.Гантуяа нар Казахстаны дэвжээнд өнөөдөр /2019.09.19/ гарна.

Эрэгтэйчүүдийн 57 кг-д гавьяат тамирчин Э.Бэхбаяр эхний барилдаанд Мухамад Икромовыг (Тажикистан) 8-6 ялсан. Дараа нь Науру улсын бөхийг цэвэр ялсан, 2017 оны залуучуудын Азийн аварга Узбекистаны Жахонгирмирзо Туробовтой барилдлаа. Одоо хамгийн чухал барилдаан түүнийг хүлээж байна. Өнгөрсөн жилийн дэлхийн аварга, энэ жилийн Европын наадмын хүрэл медальт ОХУ-ын Заур Угуевтай барилдах юм.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн