Ливерпүүл клуб 8 дарааллаж хожиж чадах уу ?

Английн хөлбөмбөгийн премиер лигт 7 дарааллаж хожиж 21 оноотой тэргүүлж байгаа , Ливерпүүл клуб өнөөдөр лигийн ээлжит тоглолтоо монголын цагаар 22 цагаас хийх гэж байна.

Английн премиер лигийн түүхэнд эхний 7 тоглолтондоо дараалласан ялалт авсан баг байхгүй байсан бөгөөд өнгөрөгч бямба гарагт Ливерпүүл энэхүү амжилтыг шинэчлэн лигийн эхний 7 тоглолтонд дарааллан хожиж нэг ч тэнцээ нэг ч хожигдолгүй лигийг 21 оноотой тэргүүлж байгаа юм.

Өнгөрсөн жилийн аваргууд болох манчестер сити клуб 16 оноотой лигийн 2-р байранд явж байна.

Өнөөдөр Ливерпүүл лигийн түүхэн амжилтыг дахин шинэчлэхийн төлөө тоглох бөгөөд 7 дарааллаж хожсон бахдам амжилтаа 8 болгох бүрэн боломжтой байгаа юм. Тэдний өрсөлдөгч Ливерпүүлийн хуучин ерөнхий дасгалжуулагч Брэндон Рожэрс Лестер сити клубыг удирдаж Ливерпүүл клубтэй нүүр тулах юм. Лестер сити клуб энэ улиралд мөн адил гайхалтай формтой байгаа бөгөөд топ 6-н багаас 2-ч багийг хожсон торгон ирэн дээрээ лигийн хамгийн шилдэг багтай нүүр тулж байна.

Дэлхийн шилдэг хаалгач шагналын эзэн Аллисон Бекэр бэртэлээсээ эргэн ирж багийн бэлтгэлд хамрагдсан бол тоглолтын өмнө түүнийг дасгалжуулалтын баг гараанд гаргах эсэхээ шийдэх юм.

Тоглолтын шүгэл 22:00 цагт Ливерпүүлийг алдарт Энфилд цэнгэлдэхэд дуугарах болно.

Эх сурвалж : Liverpool.com

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн