Үндэсний сагсанбөмбөгийн холбооны Хьюстен Рокетс багийн ерөнхий менежер Даррел Мьюррэйгийн твиттер хуудаснаа бичсэн -Хонконгийг чөлөөл- гэсэн жиргээ дэлхийн хамгийн том зах зээлээс Хьюстен рокетс багийг шахагдах аюулд хүргээд байна.
Хятад улсын сагсанбөмбөгийн холбоо болон хятадын төв телевиз хьюстен рокетс багтай холбоотой бүхий л холбоогоо тасалсан бөгөөд НБЭ-ийн хьюстен рокетс багийн хятад улсад тоглолтуудыг гаргахгүй гэж мэдэгдээд байгаа бөгөөд хонконгийг чөлөөл гэсэн жиргээ нь хятадын засгийн газарт таалагдахгүй байгаа юм.
Хятадад болох ёстой байсан НБЭ-ийн Хьюстен рокетс багийн улирлын өмнөх тоглолтыг мөн хойшлуулаад байгаа юм.
Хьюстен рокетс багтай холбоотой бүхий л бараа бүтээгдэхүүнээ найк компани интернет дэлгүүрээсээ хассан нь рокетс багийг дэлхийн хамгийн том эдийн засгаас шахагдаж эхэлж байгаа зөвхөн эхлэл нь юм.
Эх сурвалж : ESPN