Олон Улсын Олимпийн хороодын холбооны анхдугаар “World Beach Games 2019“ наадам Катар Улсын Доха хотноо 97 улсын 1100 гаруй тамирчидыг хамран амжилттай зохион байгуулагдлаа.
Дэлхийн анхдугаар энэхүү их наадамд Монгол Улсаас сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эрэгтэй, эмэгтэй багууд л эрхээ аван ганцхан төрөлд эх орноо төлөөлөн өрсөлдлөө.
Манай эрэгтэй шигшээ баг Йордан, Намибиа багуудыг хожиж Украйнд хожигдон хэсгээсээ 2-оор байраар гарсан.
Хагас шигшээ тоглолтонд B хэсгийг Аргентиний багийг хожин тэргүүлсэн урд хөрш БНХАУ-ын шигшээ багийг 20:17 харьцаатай хожиж шигшээд шалгарсан.
Улмаар Дэлхийн аварга ОХУ-ын шигшээ багт хожигдон хүрэл медалийн төлөө Украйны багийг 20:16 харьцаатай хожиж Монгол Улсынхаа алтан соёмбот тугийг Дохад мандуулж чадлаа.
Өнгөрсөн жилийн ФИБА 3х3 U18 насны Ази тивийн аваргын хүрэл, FISU Азийн оюутны аваргын алтан медальт баг маань ийнхүү Дэлхийн наадмын медальтнууд болж байна.
МУ-ын U23 насны шигшээ багаа Монгол Улсын Үндэсний шигшээ багуудын Ерөнхий дасгалжуулагч С.Тулга, С.Төгсжаргал, У. Ундрах болон Д. Лхагваа гэсэн Дасгалжуулагчийн баг болж хичээл зүтгэлээ гаргацгаан ажилласны хүчинд Дэлхийн аварга, Дэлхийн наадамд дарааллан амжилттай оролцлоо.