Эрүүл мэндийн яам мэдээлж байна.
Коронавирусийн тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр/2020.04.12/ ээлжит мэдээлэл хийлээ.
Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “2020 оны 4 дүгээр сарын 11-нд 108 шинжилгээ хийсэн. Бүгдэд нь коронавирус илрээгүй.
Үүнд Сөүл-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн 99, тандалтын зорилгоор 9 хүнээс авсан шинжилгээний хариу багтсан.
Өчигдөр Алтанбулагийн боомтоор 282 иргэнээ ОХУ-аас авчирлаа. Эдгээрээс Дархан-Уул аймагт 111, Сэлэнгэд 2 зорчигчийг тусгаарласан.
169 нь Улаанбаатарт ирснээс 49 зорчигчийг Амар буудал, Багабаян, Асралт мед эмнэлэгт, ХӨСҮТ-д сэжигтэй 20 тохиолдлыг тусгаарлан лабораторийн шинжилгээг эхлүүлж, эмчийн хяналтад аваад байна.
Алтанбулагийн боомтоор ирсэн эдгээр хүмүүсийн шинжилгээг авсан. Өнөөдөр шинжилгээ хийгдэнэ.
Халдвартай 12 хүний биеийн байдал сайн байгаа. Эмчилгээ зохиж байгааг эмчлэгч эмч нар нь хэлсэн” байна.