УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Өнөөдөр улс оронд үүсээд байгаа цар тахлыг хязгаарлах, үр дүнтэй төрийн бодлогыг боловсруулах шаардлага байгаа.
Зөвхөн цар тахалтай холбоотой төдийгүй, нийгэм, эдийн засгийн хүндрэлийн Засгийн газраас авах арга хэмжээ чухал болоод байна. Тиймээс АН-аас УИХ-д байгаа гишүүд хамтран цар тахалтай холбоотой дөрөв дэх санал, тогтоолын төслөө УИХ, Засгийн газарт хүргүүлэх байна. Гэвч эрх баригчид үл тоомсорлосон байдалтай байгаа гэв.
АН-ын зүгээс энэ удаад гадаад улсад байгаа монгол иргэдийн эрхийг хамгаалах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулан, өргөн барих гэж байгаа юм байна.
Уг тогтоолын төсөлд эх орондоо ирэх хүсэлтээ илэрхийлсэн тэр дундаа хүндэтгэн үзэх шалтгаантай 50 орчим иргэнд сар бүр 500 ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээг тусгажээ.
Энэхүү дэмжлэгийг хил хаасан хугацаанаас эхэлж, хагас жилээр тооцвол 417 тэрбум 213 сая төгрөгийг гадаадад сурч, ажиллаж байгаа иргэдэд олгох тооцоо гаргасан байна.