Тайван коронавирусын эсрэг арга хэмжээ үр дүнтэй авсны улмаас одоогоор халдварын тархалтыг тогтоон барьж чадаж байгаа ба улмаар Европын холбооны орнууд руу 1 сая маск экспортлож байна.
Германы холбооны улс Европ тивдээ хамгийн их тестийг хийж чадаж байгаа юм. 350.000 коронавирус илрүүлэх тестийг нэг долоо хоногт хийж байгаа Европын холбооны улсууд дундаа хамгийн өндөр нь байна.
Шинэ Зеландын Ерөнхий сайд эрт аялал жуулчлалыг зогсоож нэг сар хөл хорионы дэглэм тогтоосноор улсдаа коронавирусын тархалтыг хяналтандаа авч маш бага буюу 4 нас баралт бүртгэгдээд байна.
Герман, Тайван, Шинэ зеланд улсуудыг коронавирусыг хамгийн амжилттай хянаж байгаа улсуудын тоонд дэлхийн эрүүл мэндийн байгууллага оруулж байгаа бөгөөд, Цар тахалын зүрхэнд байгаа европ, ази болон далайн бүс нутагт хамгийн амжилттай тархалтын эсрэг арга хэмжээ авсан гэж дүгнэжээ.
Эдгээр гурван улсыг удирдаж байгаа хүмүүс нь эмэгтэйчүүд байгаа нь сонирхолтой , гэвч цар тахалыг хяналтандаа оруулсан гэх үндэслэл дэлхий дээр ажиглагдахгүй байгаа өдөр бүр өссөөр байгаа юм. Гэвч дэлхийн улс орнуудыг 7 хувийг эмэгтэй удирдагч нар эзэлдэг гэдгийг мэдэхэд илүүдэхгүй.
Эдгээр 3 орон нь ардчилсан засаглалтай бөгөөд иргэдийн удирдагч нартаа итгэх итгэл хамгийн өндөр байна.
Тайван 24 сая хүнтэй халдвар анх дэгдсэн бүс нутагтай ойр оршдог тархалтын түвшин маш өндөр гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээллэсэн ч тайваны удирдагч Tsai Ing-wen хятадын Ухань хоттой хийх нислэгээ яаралттай зогсоож хувийн хамгаалах хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлснээр одоогоор 393 батлагдсан тохиолдол, 6 нас баралт бүртгэгдсэн байгаа нь амжилттай хариу арга хэмжээ авсан гэж дүгнэх боломжтой юм.
Герман улс 83 сая хүнтэй 132000 халдвар бүртгэгдээд байгаа боловч Европын бүс нутагтаа нас баралтын хувь хамгийн бага байна. Германы холбооны улс нь эрчимт эмчилгээний ор болон нийт эмнэлэгийн хүртээмж долоо хоногт хийж буй шинжилгээний тоогоор бусад Европын орнуудаас хол илүү байгаа юм.
Шинэ Зеланд 5 сая хүн амтай аялал жуулчлал төсвийн орлогын хамгийн чухал салбар боловч эрт арга хэмжээ авч агаарын замын нислэгүүдэд онцгой анхаарснаар халдварыг бага түвшинд барьж чадаж байна. Мөн хөл хориог өндө түвшинд хяналттай зохион байгуулж чадаж байгаа юм. Тус улсад 1300 батлагдсан тохиолдол 9 нас баралт бүртгэгдээд байна.
Цар тахалын эсрэг амжилттай үйл ажиллагаа зохион байгуулж байгаа эдгээр жишээнээс харахад бид улс төрийн удирдлагын түвшинд эмэгтэй удирдагч нарын тэгш төлөөллийг хангах шаардлагатай юм. Жендерийн тэгш байдал нь олон улсын аюулгүй байдалд нэн чухал болохыг харуулж байна.