Киргизстан, Тажикистаны хил дээр хоёр улсын хилчид буудалцсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл энэ мөргөлдөөн илүү өргөн хүрээтэйгээр дахин эхэлсэн талаар хэвлэлүүд мэдээлж эхэллээ.
Хоёр улс хилээ тогтооход Киргизстаны мэдэлд очсон хэсгүүдээ Тажикистан улс эргүүлж авахаар санаархлаа” гэсэн тайлбарыг Киргизстаны эрх баригчид хийж байгаа бөгөөд хил орчмын бүсээс иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ. Хил дээрх мөргөлдөөний улмаас Киргизстаны 11 цэрэг шархдаад байгаа талаар novosti.kg цахим хуудаст мэдээлэв.
Зарим цахим сонинуудад “Хоёр улс гал зогсоох тохиролцоонд хүрсэн” гэсэн мэдээлэл гарсан ч газар дээрээ хэрхсэн нь тодорхойгүй байгаа юм.
Тажикистаны талаас гаргасан хариу мэдэгдэлд “Киргизстан их буу, миномет ашиглаж Ходжаи Ало, Куммазор, Сурх, Сомониён, Кульканд зэрэг суурьшлын бүс рүү халдсан. Иргэд орон гэрээ орхин дүрвэж байна” гэжээ.