Бригадын генерал Ж.Болдбаатар: Сайн дураар цэргийн албанд мордохыг уриалсан мэдээлэл үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх эрсдэлтэй
Батлан хамгаалах яамнаас цаг үеийн асуудлаар шуурхай хурал хийлээ. “ОХУ-ын Луганск, Донецкийн Бүгд найрамдах улсад явуулж буй цэргийн тусгай ажиллагаатай холбогдуулан Монгол Улсын 18-45 насны эрэгтэйчүүдийг гэрээт цэргийн албанд бүртгэж эхэллээ. Орос ахан дүүстэйгээ цуг Тужийн нарс, Халх гол, Чөлөөлөх дайнд мөр зэрэгцэн тулалдаж явсан он жилүүдээ эргэн дурсаж НАТО-гийн гар хөл болсон Украины эсрэг …