Г.Занданшатар: Үндсэн хуулийн цэцийн дарга ёс зүйгүй үйлдэл гаргасан бол хариуцлага хүлээнэ
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар цаг үеийн асуудлаар өнгөрсөн баасан гаригт сэтгүүлчдийн асуултад хариулт өгснийг товчлон нийтэлж байна. Тэрбээр ярилцлагынхаа эхэнд “Сэтгүүлчдийнхээ УИХ-ын үйл ажиллагааг сурвалжлах эрхийг хүндэтгэж байна. Гэхдээ 2014 онд УИХ-ын даргын захирамжаар баталсан УИХ-ын үйл ажиллагааг сурвалжлах журмаар зөвхөн тогтсон газарт ярилцлага авч, өгч байхыг журамласан. Зориулалтын тодорхой цэг дээр ярилцлага, …