Таны иддэг хүнсний илчлэг чанар ямар вэ?

Хүнс бүхэн янз бүрийн илчлэг чанар (ккалори)-тай байдаг гэдгийг бид бүхэн мэднэ. Гэсэн ч үнэн хэрэгтээ эдгээр бүтээгдэхүүнүүдийн илчлэгийн ялгааг сайн мэдэхгүй. Өөрийн идэж буй хоол хүнсэндээ анхаарал хандуулж, зөв хооллолтыг эрхэмлэдэг хүмүүс хүнсний илчлэгийг маш сайн мэдэх шаардлага гардаг. Ингээд зарим нэг хүнсний илчлэг чанарыг хүргэе. Эдгээр гэрэл зургуудыг бүгдийг нь 26 см диаметртэй таваг болон 16 см диаметртэй аяганд хийж дарсан болно. Энэ нь илчлэгийн ялгааг харуулах болно. Зургууд хамгийн бага илчлэгээс хамгийн их илчлэгтэй бүтээгдэхүүнүүд гэсэн буурах дарааллаар байрласан байгаа. Ямар хүнс, хэдэн грамм байж 200 ккалори болох талаар харьцуулсан үзүүлэлтийг хүлээн авцгаая.

1. Шанцай (1кг 425 грамм = 200 калори)

2. Брокколи (588 грамм = 200 калори)

3. Мини лууван (570 грамм = 200 калори)

4. Кока-кола (496 мл = 200 калори)

5. Алим (385 грамм = 200 калори)

6. Вандуй (357 грамм = 200 калори)

7. Усан үзэм (290 грамм = 200 калори)

8. Цацагт хяруулын утсан мах (204 грамм = 200 калори)

9. Өндөг (150 грамм = 200 калори)

10. Гоймон (145 грамм = 200 калори)

11. Авокадо (125 грамм = 200 калори)

12. Лаазалсан загасны мах (102 грамм = 200 калори)

13. Чизбургер (75 грамм = 200 калори)

14. Шарсан төмс (73 грамм = 200 калори)

15. Нэрстэй жигнэмэг (72 грамм = 200 калори)

16. Гүнжидийн үртэй жигнэмэг (70 грамм = 200 калори)

17. Зайдас (66 грамм = 200 калори)

18. Бяслаг буюу сыр (51 грамм = 200 калори)

19. Өглөөний хоол (51 грамм = 200 калори)

20. Сникерс (41 грамм = 200 калори)

21. Чипс (41 грамм = 200 калори)

22. Шарсан гахайн мах (34 грамм = 200 калори)

23. Самрын тос (34 грамм = 200 калори)

24. Самар (33 грамм = 200 калори)

25. Цөцгийн тос (28 грамм = 200 калори)

 

Эх Сурвалж: Caak.mn

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн