Андрэ Миллэр Дэнвэр наггетс багийн G лигийн Grand rapids Gold-ийн ерөнхий дасгалжуулагч боллоо.

Үндэсний сагсанбөмбөгийн холбооны IQ өндөр ухаалаг холбон тоглогч байсан Андрэ Миллэр Дэнвэр наггетс багийн G лигийн Grand rapids Gold-ийн ерөнхий дасгалжуулагч боллоо. Тоглогч ахуй үедээ баг удирдах чадвар тогтвортой тоглолтоороо лигт олон жил ажилтай явсан Миллерийг дараагийн НБЭ-д баг дасгалжуулагч болох өндөр чадвартай болохыг мэргэжилтнүүд үнэлдэг юм. Түүнтэй нэгэн үед хамт тоглож өрсөлдөж явсан Стив Нэш, Чаунси Биллапс, Имэ Удока нар НБЭ-д ерөнхий дасгалжуулагчийн гараагаа аль хэдийн эхэлсэн нь Андрэ Миллэр ч тэднээс дутахгүй амжилт гаргаж дараагийн шилдэг дасгалжуулагч болох эсэхийг түүний дасгалжуулагчийн анхны ажил тод тодмуур харуулах биз ээ.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн