iPhone 5 эзэмшигчдэд үйлдлийн системээ даруй шинэчлэхийг Apple анхааруулжээ

iPhone 5 эзэмшигчид гар утасныхаа iOS үйлдлийн системийг арваннэгдүгээр сарын 3-наас өмнө шинэчлэхгүй бол App Store, iCloud, имэйл, вэб зэрэг үйлчилгээнд хандаж чадахгүй болохыг Apple компани анхааруулжээ.

Хэрвээ арваннэгдүгээр сарын 3-наас өмнө iOS 10.3.4 хувилбарыг суулгаж амжихгүй бол дараа нь заавал дэсктоп компьютерт холбож системээ шинэчлэх хэрэгтэй болох гэнэ.

Apple компани энэхүү анхааруулгаа iPhone 5 хэрэглэгчдэд мессэж хэлбэрээр илгээсэн байна.

Шинэ хувилбарыг суулгахын тулд “Settings->General->Software Update” хэсэгт нэвтрэх хэрэгтэй. iOS 10.3.4 хувилбар суусан эсэхийг шалгахдаа “Settings->General->About” хэсгээс харах боломжтой юм.

GPS буюу байршил тогтоох хиймэл дагуулын систем өнгөрсөн дөрөвдүгээр сард багтаамж нь дүүрч, өөрийгөө “Reset” хийх хэрэгтэй болсон. Үүнтэй холбоотойгоор iPhone 5-ын системд шинэчлэлт хийх хэрэгтэй болсон юм байна.

Тиймээс шинэчлэлийг заасан хугацаанд амжиж хийхгүй бол GPS-ээр он сар өдөр, цаг хугацааг тооцоолж ажилладаг үйлчилгээнүүд зогсох эрсдэл үүсэх ажээ.

2012 онд зах зээлд гарч байсан iPhone 5 гар утсанд өнөөдөр iOS-ийн сүүлийн хувилбаруур ажилладаггүй юм.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн