МАЙКЛ ВАЙСС: КИРГИЗИЙН ЭСРЭГ ЯПОНТОЙ ТОГЛОСНООС ӨӨР ТОГЛОЛТ ҮЗҮҮЛЭХ БОЛНО

КИРГИЗИЙН ЭСРЭГ ЯПОНТОЙ ТОГЛОСНООС ӨӨР ТОГЛОЛТ ҮЗҮҮЛЭХ БОЛНО

2022 оны ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны “F” хэсэгт ѳрсѳлдѳж буй Монголын шигшээ баг дѳрѳв дэх тоглолтоо Киргизийн эсрэг хийхэд бэлэн болоод байна.

Өнөөдөр тоглолтын өмнө техникийн зөвлөгөөн болон хэвлэлийн бага хурал амжилттай болж өнгөрлөө. Киргизийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Александр Крестинин: ” Бидний гол зорилго хожил авах. Олон гоолын зөрүүгээр хожих үгүй нь тийм ч чухал биш. Монголын шигшээ баг талбайдаа тун хүчтэй өрсөлдөөн үзүүлдэг санагдсан. Тиймээс бид байж болох хамгийн хүчтэй бүрэлдэхүүнээ гаргана.” хэмээн ярилаа.

Харин Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Майкл Вайсс: “Японтой тоглосноос өөр тоглолт үзүүлнэ. Японтой тоглоход ур чадварын зөрүү гарсан ч энэ удаад үгүй. 2017 онд Киргизийн багт 3:0-ээр хожигдоход 23-аас доош насны залуус тухайн тоглолтод оролцсон гэдгийг санах хэрэгтэй. Энэ бол үндэсний шигшээ баг. Юу чаддагаа харуулах болно.” гэдгээ мэдэгдсэн юм.

Манай шигшээ багийн хувьд хэд хэдэн давуу тал байгаагийн эхнийх нь ѳѳрсдийн талбай, үнэнч хѳгжѳѳн дэмжигчид. Мөн хуудасны улмаас Японтой хийсэн тоглолтыг ѳнжсѳн С.Ганхуяг энэ тоглолтод оролцох боломжтой. Киргизийн багаас оноо авч чадвал Монголын шигшээ баг 11-р сарын 19-нд Мьянмарын талбайд давуу талтай зочилно.

10-р сарын 15-нд 16:00 цагаас эхлэх Монгол – Киргизийн тоглолтыг та бүхэн МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэн ирж үзнэ үү.

#ХОЖЛЫН_ТӨЛӨӨ_БАГАА_ДЭМЖЬЕ

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн