Төрийн ордонд өнөөдөр /2022.10.10/ УИХ дахь МАН, АН-ын бүлгүүд хуралдана. Өнгөрөгч долоо хоногт МАН-ын бүлгээр УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлын хүрээнд хуралдсан бол АН-ын бүлэгт Сангийн сайд Б.Жавхлан 2023 оны улсын төсвийн төслийн талаар танилцуулга хийсэн билээ. Өнөөдөр МАН-ын бүлэг 11.00 цагаас хуралдах бол АН-ын бүлэг 10.00 цагаас хуралдаж аж. Хуралдаанаас гарсан шийдвэрийг эргэн мэдээлэх болно.
| Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ | 
| НЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН | ||||
| 1 | Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан | 11.00 | “Жанжин Д.Сүхбаатар” | |
| 2 | Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан | 10.00 | “Их Эзэн Чингис хаан” | |

