Сүхбаатарын талбайн баруун хойд уулзварын хөдөлгөөнийг 11:30-13:00 цагийн хооронд хаана

“Чингис хаан” музейг өнөөдөр албан ёсоор нээлтээ хийнэ. Энэ үйл явдалтай холбогдуулан 11:30-13:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайн баруун хойд уулзварын хөдөлгөөнийг хаахаар болсныг ТЦА мэдээллээ.

Тиймээс энэ үеэр бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөв. Өөрөөр хэлбэл, Төрийн ордны баруун талд байрлах шинэ музейн орчмын уулзварын хөдөлгөөнийг хаах нь. Музейн нээлтэд төр засгийн удирдлагууд оролцох бөгөөд есөн хөлт цагаан тугийг түр залах юм байна.

Эх сурвалж: udur.mn

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн