Оросын сөнөөгч онгоц Эрхүү хотод осолджээ

Оросын цэргийн нисэх онгоц өчигдөр /2022.10.23/ Сибирийн өмнөд хэсгийн Эрхүү хотод суурьшлын бүс рүү унасан тухай “BBC” агентлаг мэдээллээ. Сухой Су-30 сөнөөгч онгоц Эрхүү хот дахь хоёр давхар байшин дээр унасан тухай мужийн захирагч Игорь Кобзев телеграмдаа нийтэлжээ. Ослын улмаас хоёр нисгэгч амь үрэгдсэн ч оршин суугчид бэртэж гэмтээгүй байна.

ОХУ-ын Онцгой байдлын яамны мэдээлснээр, тийрэлтэт онгоц туршилтын нислэг хийж байжээ. Сүүлийн зургаан өдрийн дотор хоёр дахь удаагаа ийм төрлийн хэрэг гарлаа. Өнгөрсөн даваа гарагт Украины ойролцоох Йейск хотод Сухой Су-34 цэргийн нисэх онгоц орон сууцны байшинг мөргөж, 15 хүн амиа алдсан билээ.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн