шинжилгээгээр Соvid-19 4.9 хувийг эзэлж байна


Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс томуу, томуу төст өвчний талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт аймаг, дүүрэг  бүрт харилцан адилгүй байна. Амбулаторид суурилсан тандалтын дүнгээр нийт 277 мянган хүн хандсаны 7,7 хувь нь томуу, төст өвчний шалтгаантай байна. Харин эмнэлэгт суурилсан тандалтын дүнгээр нийт 9643 хүний 32 хувь нь амьсгалын замын хүнд цочмог халдвар буюу томуу, томуу төст өвчний оноштой байна.
Энэ нь өнгөрсөн долоо хоногоос 1,4 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд нийт өвчлөгсдийн 70 орчим хувь нь 10-аас доош насныхан байна.
Вирусийн тандалтаар 233 сорьцод шинжилгээ хийхэд Сars-Cov вирус зонхилж байна. Түүнчлэн сорьцуудад хийсэн шинжилгээгээр Соvid-19 4.9 хувь, амьсгалын замын синцитиал вирус 21.5 хувийг эзэлж байгаа бол томуугийн А вирус 5.3 хувийг эзэлж байна. Өнөөдрийн байдлаар томуугийн тархалт улсын хэмжээнд алаг цоог дэгдэлтийн түвшинд байна. Цаашид томуугийн улирал үргэлжлэн орчил нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ сахиж шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг уриалж байна гэлээ.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн