улс төр

Монгол улс саарал жагсаалтанд орох уу ?

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага ФАТФ-ын “саарал жагсаалт”-д Монгол Улс багтах эрсдэл үүссэнтэй холбоотойгоор холбогдох байгууллагын удирдлагуудтай уулзаж, үүрэг даалгавар өглөө. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Г.Элбэгсайхан, Тагнуулын ерөнхий газрын …

Монгол улс саарал жагсаалтанд орох уу ? Read More »

Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийг зөвшилцөхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны  өнөөдрийн (2019.10.08) хуралдаан гишүүдийн 57.9 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.      Хуралдааны эхэнд Засгийн газраас  2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Эксим банк хоорондын “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөх эсэхийг хэлэлцэв.      Монгол Улсын Засгийн газар, …

Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийг зөвшилцөхийг дэмжлээ Read More »

Ираны хакеруудын халдлага

Ираны хакерууд Америкийн нэгдсэн улсын 200 гаруй мэйл хаягыг хакердсэн гэж Майкрософт компани мэдээллээ. Энэ 200 гаруй хүний зарим нь 2020 оны Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуульд хамааралтай хүмүүс байсан тухай бас дурьдсан байна. Майкрософт компаний таамаглаж байгаагаар энэ халдлага нь Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Доналд Трампын сурталчилгааны тактикийг олж мэдэх зорилготой байсан байж болзошгүй …

Ираны хакеруудын халдлага Read More »

МАХН бүх нийтийг орон сууцжуулах бүртгэл эхэллээ

Өнөөдөр буюу 2019 оны 10 сарын 5-нд МАХН бүх нийтийг орон сууцжуулах хөтөлбөрийн нээлтээ хийлээ. МАХН-ын Дарга Н.Энхбаяр:  1990 оноос өмнө иргэд байранд үнэгүй орж болдог байсан. Харин өнөөдөр хамгийн өндөр хүү төлж урдчилгаа мөнгө цуглуулж ордог болжээ. Ихэнх өрхүүд орж чадахгүй байна. Тиймээс төрөөс дэмжих хэрэгтэй. МАХН энэ хөтөлбөрийг олон жил боловсруулан ард түмнээс санал …

МАХН бүх нийтийг орон сууцжуулах бүртгэл эхэллээ Read More »

Бурхан багшийн Их дүйчин өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох хуулийн төсөл өргөн барилаа

Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Н.Амарзаяа, Б.Бат-Эрдэнэ, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг, Х.Нямбаатар, Ш.Раднаасэд, Д.Тогтохсүрэн, Д.Тэрбишдагва нар “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулжээ. Төслийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Г.Мөнхцэцэг нар  2019.10.02-нд УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Монголын ард түмний олон зуун жилийн оюуны өвийг тээж, хадгалж, монголчуудыг эвлэлдэн нэгдэхэд …

Бурхан багшийн Их дүйчин өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох хуулийн төсөл өргөн барилаа Read More »

Жолооч таны туслагч SMARTCAR апплейкшн

Тээврийн хэрэгсэлтэй холбоотой мэдээлэл, үйлчилгээг иргэдэд нэг дороос өгөх боломжийг бүрдүүлэн энэхүү үйлчилгээг хүргэж байна. SMARTCAR  апплейкшнаар мэдээлэл, үйлчилгээ хүргэхэд Сангийн яам, Татварын ерөнхий газар, Монгол банк, Үндэсний дата төв, Тээврийн цагдаагийн газар, Авто тээврийн үндэсний төв, Албан журмын даатгагчдын холбоо зэрэг байгууллагууд идэвхтэй хамтран ажиллаж байна. Тээврийн хэрэгсэл эзэмшигч та SMARTCAR апплейкшныг хэрэглэж өөрийн …

Жолооч таны туслагч SMARTCAR апплейкшн Read More »

Экспо Монголиа 2019 – Ногоон Технологи ба Хөрөнгө Оруулалт

“Экспо Монголиа 2019” бүх салбарыг дэмжсэн Олон Улсын Үзэсгэлэн, Бага Хурал долоо дахь удаагаа буюу 2019 оны 10-р сарын 9-11-ний өдрүүдэд Мишээл Экспо ОУҮХТөвд зохион байгуулагдана. Энэ удаагийн үзэсгэлэн, бага хурлын хүрээнд “Усны менежмент – Усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглахад тулгарч буй асуудлууд” сэдэвт бага хурал болох бөгөөд ХБНГУ ийн Бранденбург хотын усны академи, GSTT …

Экспо Монголиа 2019 – Ногоон Технологи ба Хөрөнгө Оруулалт Read More »

Гадаадад суралцах хүсэлтэй залуус ТҮЦ машинаас тодорхойлолтоо авна

Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам нь мэдээллийн системийн тусламжтай боловсролын баримт бичиг дэх монгол бичгийг гараар бичих шаардлагагүй болжээ. Ингэснээр ерөнхий боловсролын сургуулиуд бүрэн дунд боловсролын үнэмлэхийн лавлагааг яамнаас авах шаардлагагүй болж, өөрсдөө хэвлэх боломжтой болсон байна. Энэ талаар БСШУСЯ-ны Боловсролын салбарын мэдээллийн системийн зөвлөх Д.Үнэнбат “Боловсролын баримт бичгийн лавлагааг ерөнхий боловсролын сургуулиуд өөрсдөө хэвлэх болсноор …

Гадаадад суралцах хүсэлтэй залуус ТҮЦ машинаас тодорхойлолтоо авна Read More »

Мэдээллийн технологи гадаад хэлний анхан шатны сургалтыг төлбөргүй зохион байгуулж эхэллээ

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллийн технологи, гадаад хэлний анхан шатны сургалтыг нийслэлийн залуучуудын хөгжлийн төвд 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Эхний ээлжинд фотошоп программын анхан шатны сургалт, солонгос хэлний анхан шатны сургалтууд хичээллэж эхлэх бөгөөд цаашид сургалтын төрөл, анги нь …

Мэдээллийн технологи гадаад хэлний анхан шатны сургалтыг төлбөргүй зохион байгуулж эхэллээ Read More »