АН-ЫН УУЛЗАЛТ: Намыг зөрчилд хүргэсэн хүмүүсийг буулгаад цааш явъя гэжээ

АН-ынхан анх удаа нэгдлээ. Тэд удаан хугацаанд хагарч бутарсаны дараа лидерүүд нь анх удаа нэгдэж уулзсан байна. Уулзалт өчигдөр /2022.09.28/ 17:00 цагт Шангри-Ла худалдааны төвд байдаг нэгэн ресторанд болсон байна. Уулзалтанд АН-ын төлөөлөл, тус намын лидерүүд болон УИХ дахь АН-ын бүлгийн зарим гишүүд мөн Х.Баттулгыг төлөөлсөн зарим хүмүүс оролцсон хүлээн авалт болжээ.

Тодруулбал,тус уулзалтад АН-ын лидерүүдээс Ц.Элбэгдорж, Д.Сосорбарам, нийтлэл Баабар, С.Баярцогт, Э.Бат-Үүл, Да.Ганболд, Фортуна Н.Батбаяр, Н.Алтанхуягийг төлөөлж н.Ариунсан, Д.Эрдэнэбат, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нар байсан бол УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдээс С.Одонтуяа, Д.Бат-Эрдэнэ, Д.Ганбат, Б.Пүрэвдорж нар оролцсон байна.

Харин АН-аас М.Тулгат, Ч.Өнөрбаяр, Д.Оюундарь, Ч.Отгочулуу, А.Цэрэнбат, н.Эрдэнэбүрэн нарын хүмүүс оролцсон бол Х.Баттулгын талаас Ө.Шижир, И.Мөнхжаргал нарын залуус иржээ. Мөн тус уулзалтад Х.Тэмүүжин, Ц.Баатархүү, Д.Монголхүү гээд тус намын олон гишүүд оролцжээ. Харин тус уулзалтад АН-ын хуучин лидерээс З.Энхболдыг, УИХ-ын гишүүдээс Ц.Туваан, И.Ганибал нарыг оролцуулаагүй гэх мэдээлэл байна.

Уулзалтаар яригдсан гол зүйл “Нэр бүхий хүмүүсийн маргаан АН-ыг өнөөгийн зөрчилд хүргэсэн. Иймд тэднийг намын удирдлагаас буулгаад АН цаашаа явах ёстой” гэсэн байр суурийг илэрхийлж байжээ. Мөн тус уулзалт нь тэдний эхний уулзалт бөгөөд цаашид уулзалтаа үргэлжлүүлнэ гэж тохирсон ч гэх мэдээлэл байна.

Эх сурвалж: udur.mn

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн