Цаг уур орчин шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр маргааш баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 25-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 25-нд говь, талын нутгаар салхи, шуургатай байхыг анхаарууллаа.
Аравдугаар сарын 25-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи 25-нд говь, тал, хээрийн нутгаар, 28-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 25-наас ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар 8-13 градус хүйтэн, 0-5 градус дулаан байна.