Жуулчдын хамгийн их сонгосон брэндийн нэгээр “Алтан говь” шоколад нэрлэгджээ

Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хувьд 2023 он бол хамгийн оргил үе байсныг салбарын судлаачид, эдийн засагчид онцлон тэмдэглэсээр буй. Энэ онд аялал жуулчлалын салбар 1.2 тэрбум ам.долларын урсгалыг эх орондоо татаж чаджээ. Манай улсыг зорин ирсэн жуулчдыг ОХУ, БНСУ, БНХАУ-ын жуулчид тэргүүлсэн судлагааг Байгаль орчин, аялал жуулчлалын яам танилцуулсан.

Тэгвэл жуулчид Монголд ирээд буцахдаа ямар бараа бүтээгдэхүүнийг голчлон сонгодог вэ. Энэ талаарх сонирхолтой судалгааг МУИС-ийн Бизнесийн сургуулийн оюутнууд өөрсдийн санаачлагаараа хийж, танилцууллаа.

Судалгааны багийнхан жуулчны хөтөч нар, татваргүй барааны болон их дэлгүүрүүдийн менежер, худалдагч гэсэн гурван бүлгийн 760 хүн хамарсан судалгаа явуулж, 1917 хариулт хүлээн авсан байна. Судалгааны үр дүнд эхний топ гуравт ноолууран бүтээгдэхүүн, “Алтан говь” шоколад, архи нэрлэгджээ.

Ноолууран бүтээгдэхүүний хувьд яах аргагүй уул уурхайн бүс экспортыг салбарыг орлосон үндэсний хэмжээний үйлдвэрлэл билээ. Харин “Алтан говь” шоколадан брэндийг  “Есөн Од” ХХК анх 2003 онд үйлдвэрлэл явуулж эхэлжээ.2022 оны байдлаар хавтгай шоколад, набор буюу шоколадны цуглуулга, мөн үрлэн болон чихрэн шоколад, захиалгат шоколад үйлдвэрлэдэг болжээ.

 

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн