Baasanjav

Малын тоо толгой 90 саяд хүрлээ

Улсын хэмжээнд 2021 оны эцсийн мал тооллогоор 67.3 сая толгой мал тоологдож, 2022 онд 24.0 сая толгой төл бойжуулснаар өнөөдрийн байдлаар 90.0 сая орчим мал бэлчээрлэж байна. Зуншлагын байдал муу, ургамлын ургалт, газрын гарц тааруу зэргээс шалтгаалан Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Дорноговь, Өмнөговь, Дундговь зэрэг 11 аймгийн өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. …

Малын тоо толгой 90 саяд хүрлээ Read More »

Дэлхий дээр шинэ супер тив үүсэж, Номхон далай байхгүй болно

Одоогийн Номхон далай байгаа газарт 200-300 сая жилийн дотор асар том шинэ тив үүсэх магадлалтайг хэсэг эрдэмтдийн судалгаа харуулжээ. Австралийн Куртин их сургууль, Хятадын Бээжингийн их сургуулийн судлаачид супер компьютер ашиглан дэлхийн тектоник хавтангуудын хөдөлгөөнийг тооцоолсноо саяхан National Science Review сэтгүүлд мэдээлсэн байна. “Өнгөрсөн хоёр тэрбум жилийн хугацаанд дэлхийн тив, хуурай газрууд 600 сая жил тутамд …

Дэлхий дээр шинэ супер тив үүсэж, Номхон далай байхгүй болно Read More »

Крымийн хойгийг ОХУ-тай холбодог ганц гүүр шатаж эхэлжээ

Бямба гарагийн өглөө эрт Крымийн хойгийг ОХУ-ын газар нутагтай холбодог цорын ганц гүүрэнд гал гарч, шатаж эхэлжээ. Оросын төв хэвлэл шатахуун тээвэрлэх сав дэлбэрснээс гал гарсан гэж мэдээлсэн байна. Сошиал сүлжээнд тарсан дүрс бичлэгүүдэд гүүрний төмөр замын хэсэг шатаж байгааг харуулжээ. Бас авто замын хэсэг гэмтсэн нь харагдаж байна. 2014 онд Крымийн хойгийг ОХУ-д нэгтгэснээс хойш дөрвөн …

Крымийн хойгийг ОХУ-тай холбодог ганц гүүр шатаж эхэлжээ Read More »

ТАНИЛЦ: 2023 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ТӨСӨВ

асгийн газраас УИХ-д өргөн бариад буй ирэх оны төсвийн төсөлд тэнцвэржүүлсэн орлогыг 18,921.9 тэрбум төгрөг, зарлагыг 20,475.3 тэрбум төгрөг байхаар тооцож тусгаад буй. Энэ нь Засгийн газраас өмнө нь УИХ-д өргөн барьсан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд зааснаас илүү өндөр дүнгээр тооцсон хэмжээ юм. Тухайлбал, …

ТАНИЛЦ: 2023 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ТӨСӨВ Read More »

ХУУЛЬЧ А.ПҮРЭВДУЛАМ: ЕБС-ИЙН СУРАГЧДЫГ ЦЭРЭГЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХИЙЛГЭХ ЯМАР НЭГЭН ҮНДЭСЛЭЛ БАЙХ ЁСГҮЙ

Сошиал орчинд Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд цэрэгжилтийн бэлтгэл хийж, галуун цуваагаар алхаж буй бичлэг тархсан. Энэ талаар хүний эрхийн хуульч, өмгөөлөгч А.Пүрэвдуламтай ярилцлаа. -Цас орж буй хүйтэнд галуун цуваагаар алхаж байгаа хүүхдүүдийн бичлэгийг та үзсэн үү? – Үзсэн. Тэр үйлдлийг яаралтай таслан зогсоох ёстой гэж харсан. Түүн дээр ямар нэгэн эрх зүйн орчин Монголд байхгүй. Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг нэгдсэн байдлаар зохион байгуулалтад оруулан цэрэгжилтийн бэлтгэл …

ХУУЛЬЧ А.ПҮРЭВДУЛАМ: ЕБС-ИЙН СУРАГЧДЫГ ЦЭРЭГЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХИЙЛГЭХ ЯМАР НЭГЭН ҮНДЭСЛЭЛ БАЙХ ЁСГҮЙ Read More »

Өнөөдөр дэлхийн багш нарын өдөр

Өнөөдөр Дэлхийн багш нарын өдөр. ЮНЕСКО-гоос жил бүрийн аравдугаар сарын 5-ны өдрийг Дэлхийн багш нарын өдөр болгон 1994 онд зарлажээ. Жил бүр ЮНЕСКО-гийн санаачилгаар Дэлхийн багш нарын өдрийг тэмдэглэдэг нь дэлхийн өнцөг булан бүрд багш нарт талархал илэрхийлэх, тэдний хөдөлмөрийг үнэлэх, багш нарын энэхүү хариуцлагатай мэргэжилд олон түмний анхаарлыг хандуулах, дэлхий дахинд багшийн нэр хүндийг өргөх, улс орны хөгжил цэцэглэлтэнд …

Өнөөдөр дэлхийн багш нарын өдөр Read More »

ДУУЛИАН: Роналдо зодог тайлах хэрэгтэй гэв

Манчестер Юнайтед болон Португалын шигшээ багийн од Кристиано Роналдог зодог тайлах хэрэгтэй гэж Италийн алдарт хөлбөмбөгчин ярьжээ. Өдгөө 37 настай Роналдо өнгөрсөн улирал лигтээ 18 гоол оруулж, муугүй амжилт үзүүлсэн ч улирлын өмнө багтаа эргэлзэж, буурь сэлгэнэ гэх яриа гарсан. Эцэст нь тэрбээр хайртай багтаа үлдсэн ч шинэ дасгалжуулагчийн удирдлага дор төдийлөн олон минутыг талбай …

ДУУЛИАН: Роналдо зодог тайлах хэрэгтэй гэв Read More »

ЗҮҮН АЗИЙН ОРНУУДЫН ШИМ МАНДЛЫН НӨӨЦ ГАЗРУУДЫН СҮЛЖЭЭНИЙ ЭЭЛЖИТ БОЛЖ БАЙНА

ЗҮҮН АЗИЙН ОРНУУДЫН ШИМ МАНДЛЫН НӨӨЦ ГАЗРУУДЫН СҮЛЖЭЭНИЙ ЭЭЛЖИТ 16 ДУГААР ХУРАЛ МОНГОЛ УЛСАД БОЛЖ БАЙНА  Зүүн Азийн орнуудын шим мандлын нөөц газруудын сүлжээний ээлжит 16 дугаар хурал Улаанбаатар хотод үргэлжилж байна. Уг хурлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Хүн ба шим мандал хөтөлбөрийн Монголын үндэсний хороо, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн …

ЗҮҮН АЗИЙН ОРНУУДЫН ШИМ МАНДЛЫН НӨӨЦ ГАЗРУУДЫН СҮЛЖЭЭНИЙ ЭЭЛЖИТ БОЛЖ БАЙНА Read More »

Хөлбөмбөгийн ертөнцийн түүхэнд анх удаа 127 хүн нас барж, гашуудал зарлалаа

Индонезийн хөлбөмбөгийн лигийн тоглолтын үеэр хөгжөөн дэмжигчид мөргөлдөж, 127 хүн амиа алдсан. Энэ эмгэнэлт явдалтай холбоотойгоор Олон улсын хөлбөмбөгийн холбоо гашуудал зарлав. Маш олон хүний амь нас хохирч, 300 гаруй хүн шархадсан энэ явдал хөлбөмбөгийн түүхэнд анх удаа тохиолдлоо. Цаашид ч амиа алдагсдын тоо нэмэгдэж магадгүйг Индонезийн эрх баригчид мэдээлэв. Олон улсын хөлбөмбөгийн холбоо буюу …

Хөлбөмбөгийн ертөнцийн түүхэнд анх удаа 127 хүн нас барж, гашуудал зарлалаа Read More »

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Омикроны шинэ хувилбар тархах эрсдэл өндөр байна

Эрүүл мэндийн яамнаас есдүгээр сард халдварын тархалт оргилдоо хүрэх эрсдэлтэйг анхааруулж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлах ёстойг анхааруулж байв. Тэгвэл ДЭМБ-аас дахин нэг мэдэгдлийг гаргажээ. Тодруулбал, омикроны шинэ хувилбар Энэтхэг зэрэг улсад гарч, тархах чадвар нэмэгдэж байгаа учраас халдварын дэглэмийг сайтар сахих нь зүйтэй аж. Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллээр, Монгол Улсын хувьд наймдугаар сарын эхэн …

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Омикроны шинэ хувилбар тархах эрсдэл өндөр байна Read More »